Сүүлд нэмэгдсэн:

Өлзийтийн Хээр (Ц.Дамдинсүрэн)

Би бага байхдаа Өлзийт уулын өвөрт нутаглаж байгаа нагац ахындаа эхийн хамт айлчилж очив Өдрийн халуун буурч наран баруун тийш тонгойж байв. Нагац ах авгай хоёр манай ээж гурвуул гэрийн сүүдэрт сууж цай ууж хууч хөөрч байна. Хэд хэдэн хүүхэд мөн гэрийн дэргэд чулуугаар гэр барин тоглож байв. Орчин чив чимээгүй намуухан сэрүүн үдэш ойртож байв. Нагацын авгай гэнэт яаралтай босож гэртээ ороод хувин дүүрэн сүүтэй цайг бас нэг тавагтай цагаан идээний хамтаар барин гарч ирлээ. Энэ цай идээгээр яах нь юм бол доо гэж бодож байтал хазаар ногт чөдөр тушаа ч үгүй тарган хээр морь гэрийн дэргэд хүрч ирээд тэр авгайд шууд хүрч очив. Авгай тэр моринд хувинтай цайгаа уулган тавагтай идээгээ ам хүргүүлэв. Тэр морины гэдсээр эмээлийн олмын ороор олойртож цагаан үс ургасныг үзвэл хээр морь урьд хатуу эдлэгдэж байсан бололтой байсан боловч одоо тун тарган хур хүчтэй байхыг үзвэл хэдэн жил хүнд огт эдлэгдээгүй бололтой. Бас түүний урт дэлээсолон өнгийн хивторго намиртал зүүснийгүзвэл ямар нэгтэнгэр сахиусанд сэтэрлэсэн морь байна. Нагацын эхнэр тэр мориныхоо цааш явахад "Өлзийтийн хээр морь өлзийгөө хайрла" гэж хэлээд хойноос нь ааруул идээ цацаж байна. Хээр морь Өлзийт уулын зүг өвс татлан идсээр явчив. Энэ юун морь болохыг энэ морины тухай нэг домогт явдлыг нагацын авгай надад ярьж өгөв. . Энэ домгийг хавь ойрын хүмүүс итгэдэг бөгөөд үнэн болсон хэрэг байжээ. Тэр авгайн ярьсныг сэтгэлд тогтоосны хэрээр одоо гаргаж хэлье.

"Өлзийтийн хээр гэдэг энэ хээр их номхон боловч түүнийг хавь ойрын хүмүүс нэг ч барьж унадаггүй. Учир нь энэ морь Өлзийт уулын эзний унадаг морь гэдэг юм. Чухамдаа уулын эзнийг хээр морио унаж явж байхыг үзсэн хүнгүй боловч түүнийг уулын эзний морь гэж үзэх нэг шэтптаан гарсан юм" гэжээ.Манай энд цагаан Очир гэж нэг хүн байсан юм. Түүний үр хүүхэд одоо ч хүртэл бий. Очир хав хар царайтай учир нутгийн хүн хоч нэр өгч цагаан Очир гэж нэрлэжээ. Цагаан Очир нилээд олон адуугай боловч түүний хамгийн хайртай нэг хурдан хээр морь байсан. Тэр нь одоо саяын ирдэг хээр морь шүү. Цагаан Очир олон адуутай учраас олон жил дараалан Өлзийт уулын дэргэд өртөөний алба хааж байжээ.

Тэгээд түүний хээр морь энд их нутагшиж Өлзийт уулын орчим ямагт бэлчээрлэж заншив. Сурсан заншлыг сураар оосорловч дийлдэхгүй гэдэг үг бий шүү дээ. Адгуус амьтан ч гэсэн нэг газар нутагшиж заншвал түүндээ заавал эргэх болдог юм. Энэ хээр морь өвс бэлчээр сайн бол Өлзийт уулнаас огт холддоггүй адуун сүргийг хайхардагтүй ганцаараа бэлчээрлэн явдаг болжээ. Хааяа бэлчээр муудаж зуд болбол хээр морь айлын адуутай нийлж холын бэлчээрт гардаг. Тэгвэл хол газраас Өлзийт уулын бараа харагдах өндөр газрыг олж, өглөө бүр Өлзийт уулаа харж нүдний нулимсыг унагааж байдаг болсон юм гэнэ билээ/Өлзийт уул өндөр биш боловч энэ тал нутагт хэдэн өртөө газраас ч сүүмэлзэн харагдана. Зуд өнгөрч цаг дулаармагц хээр морь нь ижлээ орхиж хамгаас түрүүнд Өлзийт ууландаа хүрч ирдэг юм. Хээр морийг хүн унаад хол газар аваачаад хаячихвал нутагтаа давхиад ирдэг байжээ. Урьд цагаан Очирыг өртөө хийж байхад ачаа юмгүй ганц элч ирвэл цагаан Очир хээр морио унуулаад элчийг улаачгүй ганцааранг нь явуулдаг байжээ. Элч хээр морийг зэргэлдээ өртөөнд очоод суллан тавьмагц ухаант хээр морь гэдрзг өөрөө буцаж ирдэг билээ. Энэ бол цагаан Очирт ашигтай учраас эзэн нь хээр морио улам хайрлах болжээ. Нэг их шуурга болоход цагаан Очирын хамаг адуу уруудан явчихжээ. Адуугаа эргүүлэхээр хэдэн хүнийг хэдэн хоног явуулж арай гэж дутуу хагас олж ирсэн юм гэнэ билээ. Тэгэхэд хээр морь нь эрэл сурал гаргалгүйгээр нэгазарга адуугдагуулан шуурга өнгөрсний нөгөөдөр нутагтаа буцаж иржээ. Энэ бол яаруу түргэн элч нарыг явгалахгүй албыгхурдан залгамжлахад нь их тус болов. Хэдэн жил өнгөрсний хойно цагаан Очир өртөөнөөс халагдан өөр тийш нүүв. Гэтэл хээр морь ижлээ дагаж явахгүй Өлзийт ууландаа үлдэн цагаан Очир ганц морио дагаж Өлзийт уулын ойр нутаглах аргагүй байсан ба өртөөний шинэ хүмүүс олон малтай баян Очирынхныг өртөөний нутаг бэлчээрт нутаглуулахгүй хөөдөг байжээ. Ийм учраас цагаан Очир хэдийгээр хээр мориндоо хайртай боловч түүнийг шинэ өртөөний хүмүүст худалдъя гэвэл өртөөчин Очирыг боогдуулж хээр морийг хямдаар авахыг оролджээ. Тэгэхээр Очир хээр морио өртөөчинд худалдсангүй. Хавь ойрын хүмүүс хээр морины заншлыг мэдэх учраас худалдаж авахгүй байлаа. Тэгээд Очир хээр морийг худалдаж авах хүнийг эрж байтал Өлзийт уулын наадам болов. Тэр наадамд холын хошууны нэг бөх ирж барилдав. Тэр бөх ирэх замдаа мориныхоо хөлийг доголгосон тул унаж буцах морийг эрж байв. Очир түүнтэй тохиолдож сая түүнд хээр морио зохих үнээр худапдав Тэр бөх хээр морины заншлыг мэдэхгүй, морины тарган сайнд бахдаж овоо ч үнэ өгсөн гэнэ билээ Наадам тармагц тэр бөх хээр морийг унаад доголон морир хөтлөөд нутагтаа буцав. Нилээд хоносны дараа хээр морь Өлзийт ууландаа буцаж ирэв. Тэр бөхЪлон өртөө алсалсан газраас ганц морийг эрж ирсэнгүй орхив. Тэгэхээр хээр морь бас Очирынх болов. Одоо Очир нэг санаа олж хээр морио холын хүнд худалдаад байвал ашигтай юм байна гэж мэдээд алсын аянчин, замын хүмүүс, эрэлчин нарт хээр морио хямд үнээр боловч дуртай худалддаг байв. Хээр морь хурдан сайн морь тул хэн ч дуртай авдаг байв. Хэд хоноод хээр морь ямагт буцаж ирдэг учраас Очирт их ашигтай байжээ.

Аянчдыг мэхэлж хээр морио худалдсан тухай нутгийн хүмүүс элдвийн үг ярьдаг болов. Түүний нэг нь: -Очир хээр морио нзг аянчинд худалдсаны дараа хээр морь мөнгөлсөн сайхан эмээлтэй буцаж ирсэн гэнэ. Морь нь эзний гараас алдуулан зугтааж ирсэн бололтой. Үүнээс хойш Очирын шунахай сэтгэл улам хөгжиж хээр мориндоо унасан хүнийг булгиж хаях ба цулбуураа тасдаж уяанаас зугтах зэрэг муу зан сургажээ. Хээр мориндоо ийм муу зан сургаад Очир хээр морио дахин худалдаж ашгийг их олж байв.

Хээр морь алс Дарьганга нутгаас нэг богц ачаатай зугтаж ирсэн гэж хүн ярьдаг боллоо. Тэр богц ачааг замд нь хүн салгаж авахгүй яаж ирснийг мэдэх аргагүй, юу боловч хачин юм. Очирын эхнэр, охид тэр жилийн наадамд урьд үзээгүй торгон дээлийг өмсөж явсан. Хүний хэлэх нь тэр богцонд шинэ буулга бэрийн өмсгөл хувцас байсан гэнэ. Тэгээд хэдэн жил өнгөрсний хойно Өвөр Монголд самуун будлиан гараад манай нутагт буутай дээрэмчид нэвтэрч ирсэнд нутгийн хүмүүс зүг зүг тийшээ зугтах болов. Гэр малаа хаяад зугтсан хүн ч бий. Тэр үед манайханд хурдан буу ховор байсан, ганцхан Очир хурдан буутай тул дээрэмчний нэгийг буудаж алжээ. Ийм учраас дээрэмчид Очирыг заавал барьж авах гэж хөөв. Очир зугтахдаа хээр морио хамгийн хурдан морь гэж шилж унаад Мэнэнгийн шил рүү зугтсанд хойноос нь олон дээрэмчид морь сольж байгаад хөөсөн боловч огт гүйцэгдсэнгүй. Хээр морь тийм хурдан морь юм. Очир хээр морины ачаар дээрэмчний гараас гарчээ.

Гэтэл усгүй цөл Мэнэнгийн их талд хээр морь нь Очирыг өөрийнх нь сургасан аргаар булгиж хаяад Өлзийт ууландаа өөрийн эзний эмээлтэй буцаж иржээ. Очир тэгээд сураг чимээгүй алга болсон юм. Хэдэн жил болсны хойно, өвөл цас орсны дараа нутгийн айлууд Мэнэнгийн тапд очиж өвөлжиж байгаад нэгхонхроос Очирын хэлхээтэй яс, зэвэрсэн буу, хувхай ташуур гурав хэвтэхийг үзсэн юм гэнэ билээ.

Очирын дэргэд алд хэртэй ухсан хуурай худаг байсан гэдэг. Бодвол Очир буу, ташуур хоёроороо худаг малтаж, ус гаргаж уух санаатай оролдож байгаад чадалгүй цангаж үхсэн бололтой.

Тэгээд шунахай Очирын намтар дууссан юм.

Түүнээс хойш хээр морь Өлзийтийн хээр нэртэй болоод олон жил нутагшиж байна. Нутгийн хүн Очирыг үхсэнд харамссан боловч хайран морио доромжилсны хохь гэж үзээд, харин хээр морийг хайрлан цай идээнийхээ дээжийг барьдаг болсон юм.

Төрсөн нутагтаа дурлах морины сайхан заншлыг буруугаар ашигласны үр Очирт ингэж туссан юм шүү.

Ангилал:

4 comments

  1. яаа баярлаа багш хичээл дээр уншиж өгсөн чинь гоё санагдаад даиад уншсэн чинь ёстой гоё бна

  2. Иолхршь

  3. Хүслэн
    Бачн мөнх

Сэтгэгдэл үлдээнэ үү.

Сэтгэгдэл Үлдээсэнд Баярлалаа!