ДӨМӨН
Торгон хөшиг намиран ярагдсан өргөн тавцан дээр
Тунгалаг гэрэл цацран солонгорсон гоёмсог цогцлон бүрдээд
Ханарангуй үзэгдэгч хангай говь хананд дэлгэгдээд
Анхаарангуй ширтэгч бүгдийн нүдэнд маш сонихон оо
Урьхан жингэнэх монгол охины тод хоолой
Уяхан хөгжимдөх морин хуурын хүнгэнэх дуунаа
Уянгалан эгшиглэх яруу хөгийг хослон нийлүүлсэн
Уртхан аялгуу нь эртний маань түүхийг санагдуулнам
Сонсон агч түмний чихнээ нийцэт урсгал цуурайтаж
Баясан түгшигч мянган зүрхнээ гижигт бүжиглэлээр нэвтэрнэм зээ.
Дурсан магтсан молор эрдэнэ мэт дөмөн маань
Урсан мяралзсан усан булаг мэт жигдхэн янцгаа юу
Жавхлант эрийн хурдан жороо хүлгийн эрхшээл
Уянгат утгын амтын сайханд шингэн оршиж
Жаргалант манай дэлгэр нутгаар үе улираад
Баясгалант сэтгэлийн хүслийн гүнээ төгс янагш юу
Г.Сэр-Од
0 comments