Сүүлд нэмэгдсэн:

Шинэ Монгол шөвгийн 16-д!!!

Манай сургуулийн шигшээ баг өнөөдөр 8:20-оос хасагдах шатны хоёр дахь тоглолтоо хийлээ. Эрэл-тэй тоглосон эхний тоглолтондоо 4:5-аар хожигдсон боловч дараагийн тоглолтондоо 6:2-оор хожлоо.

Манайхны гараагаар: Хаалгач-Зойргий , Тоглогч- Батням,Жижгээ,Намхай,Майка

Бөмбөгийг тоглолтонд Эрэл сургууль орууллаа. Шууд цохилтоор гоол оруулах гэж үзсэн боловч ихэвчлэн хаалтанд орчоод байв.Тоглолт эхнээсээ ширүүн байсан бөгөөд манайх сэтгэл зүй,тактик-аар хамаагүй илүү сайн тоглосон . манай ихэнхи довтолгоо Батням-аар явагдаж байсан бөгөөд энэ ч амжилттай болж байсан. Эхний үеийн сүүлчийн хэдэн минутанд Майка нэлээд хүчтэй гэдэсрүүгээ бөмбөгөөр өшиглүүлсэн бөгөөд Майка-ийн оронд Чинзо гарч ирэв. Манайхний хүчтэй дайралт, довтолгоо амжилттай явагдсан бөгөөд эхний үед бид 2:1-ийн давамгайллаар өндөрлөлөө. Манайхний эхний 2 гоолийг Батням хийсэн бөгөөд айл энэ үед нэлээд ядралтийг авсан учраас 2-р үед манайх илүү урам зоригтой, илүү эрч хүчтэй байсан.

2-р үед манайх бүх л зүйлээр илүү байсан. Батням, Намхай 2 бөмбөгдөөд сүүлдээ хаалгач нь айгаад, сандраад, чичрээд үүний ч үр дүнд Батням-1, Намхай-1, Чинзо-2 гоолуудыг оруулж айлыг нэлээд хүнд байдалд оруулцан. 2-р үед Эрэл-ийн довтолгоо нэлээд суларч хамгаалалт нь ч гэсэн ядраад баг нь бараг л сүйрсэн. Чинзо-ийн хууралт сэргэлэн тоглолтыг өнөөдөр дайснийхан зогсоож чадсангүй. Батням-ийн алсийн цохилт, хууралт бүгд л амжилттай болж байв. Намхай хамгаалалт довтолгоонд идэвхитэй байсан бөгөөд энэ ч үнэхээр үр дүнгээ өгөв. Жижгээ өнөөдөр хамгаалалтад дажгүй байсан, Айлын гол хүнийг ажилгүй болгож байлаа. Зойргий ч гэсэн өнөөдөр үнэхээр сайн , Галзуу хаалтууд оновчтой дамжуулалт гээд сайн байсан.Майка-ийн хувьд хамгаалалтад дажгүй сайн тус дэм болж байв.

Эцэст нь хэлэхэд өнөөдөр бүгд онц тоглосон.

Ингээд өнөөдөр тоглосон тоглогчдийн тоон үзүүлэлт

Зойргий- 7.5 оноо

Жижгээ- 7.5 оноо

Батням- 8.5 оноо

Намхай-8 оноо

Чинзо- 7.5 оноо

Майка-7 оноо

Идэрээ-6 оноо,

Энэ тоглолтийн шилдэг тоглогчоор яахын аргагүй Батням болсон.

Ингээд бид Шинэ Монгол сургуулийн түүхэнд хоёр дахь удаагаа Шөвгийн 16-д шалгарч том амжилт үзүүллээ. Дараагийн тоглолт 14 хоногийн дараа буюу 2-р сарын 27ны бүтэн сайн өдөр 9 цагаас Хан-Уул дүүргийн зааланд 2-р сургуультай тоглох болно.

Жич: Өнөөдөр хүрэлсэн ирж биднийг дэмжсэн Жижгээгийн аав Батбаяр ,Батбаяр багш, Уртаа мөн Зойргий-ийн дүү Мандах-д гүн талархал илэрхийлье!!!

Ангилал: , ,

3 comments

  1. aaaay
    alaad haytsiin bishu
    lag lag :)

  2. ooo laitai ain. :D Jijgee bas ooriigoo magthiig martaagui bnaaa xaxa zaza daraagih ni togloltuudad amjilt husiy.

  3. Хахах. Тоон үзүүлэлт-г Урта-р гаргуулсан нь дээр байсан байхдаа. Яг өөрөө бичхээр бас хэцүү байдийн байлээшд. Урта тоглолтыг үзжийсэн хүн хэн яаж тоглосныг мэджийсэн байлгү...
    Айлын гол хүн гэж хэн юм? Амраа ю? Батцог уу? Сээгий ю?

Сэтгэгдэл үлдээнэ үү.

Сэтгэгдэл Үлдээсэнд Баярлалаа!