Сүүлд нэмэгдсэн:

Амьдадаа бие биенээ хайрла

Амьдадаа бие биенээ хайрла хүмүүсээ!

Алив сайхнаа бусдаас битгий харамла

Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул

Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх

Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ

Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү дээ

Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол

Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг

Ачийг чинь тэд бас бүү мартаг

Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд

Гарцаагүй түүнийг нь олж хэл

Гадаа нартай ч гэрт хүйтэн өдөр

Газар дээр нэг бус удаа тохиолдоно

Чамд дурласан сайхан хөвгүүнийг

Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь!

Чамайг хайрласных нь хариуд хайрла!

Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болох шүү дээ

Бидний амьдрал ав адилхан

Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч

Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч

Бидний зам дээр ав адилхан учирал тохиолдоно

Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өг

Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөж аргад

Өнөөдөр чи инээж, нөгөөдөх чинь уйлдаг ч

Өөр нэг өдөр чи гуньж, цаадах чинь дуулна

Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор

Өөр юу ч хэрэггүй, бие биенээ л хайрла!

Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй

Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор

Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор

Амьд явахыг би бусдад хайраа түгээхүйн нэр гэж бдоном

Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном

Амьдадаа бие биенээ хайрла хүмүүсээ!

Алив сайхан бүхнээ бусдаас бүү харамла

Ангилал: ,

0 comments

Сэтгэгдэл үлдээнэ үү.

Сэтгэгдэл Үлдээсэнд Баярлалаа!