Сүүлд нэмэгдсэн:
Манай сургуулийн шигшээ баг өнөөдөр 8:20-оос хасагдах шатны хоёр дахь тоглолтоо хийлээ. Эрэл-тэй тоглосон эхний тоглолтондоо 4:5-аар хожигдсон боловч дараагийн тоглолтондоо 6:2-оор хожлоо.
Манайхны гараагаар: Хаалгач-Зойргий , Тоглогч- Батням,Жижгээ,Намхай,Майка
Бөмбөгийг тоглолтонд Эрэл сургууль орууллаа. Шууд цохилтоор гоол оруулах гэж үзсэн боловч ихэвчлэн хаалтанд орчоод байв.Тоглолт эхнээсээ ширүүн байсан бөгөөд манайх сэтгэл зүй,тактик-аар хамаагүй илүү сайн тоглосон . манай ихэнхи довтолгоо Батням-аар явагдаж байсан бөгөөд энэ ч амжилттай болж байсан. Эхний үеийн сүүлчийн хэдэн минутанд Майка нэлээд хүчтэй гэдэсрүүгээ бөмбөгөөр өшиглүүлсэн бөгөөд Майка-ийн оронд Чинзо гарч ирэв. Манайхний хүчтэй дайралт, довтолгоо амжилттай явагдсан бөгөөд эхний үед бид 2:1-ийн давамгайллаар өндөрлөлөө. Манайхний эхний 2 гоолийг Батням хийсэн бөгөөд айл энэ үед нэлээд ядралтийг авсан учраас 2-р үед манайх илүү урам зоригтой, илүү эрч хүчтэй байсан.
2-р үед манайх бүх л зүйлээр илүү байсан. Батням, Намхай 2 бөмбөгдөөд сүүлдээ хаалгач нь айгаад, сандраад, чичрээд үүний ч үр дүнд Батням-1, Намхай-1, Чинзо-2 гоолуудыг оруулж айлыг нэлээд хүнд байдалд оруулцан. 2-р үед Эрэл-ийн довтолгоо нэлээд суларч хамгаалалт нь ч гэсэн ядраад баг нь бараг л сүйрсэн. Чинзо-ийн хууралт сэргэлэн тоглолтыг өнөөдөр дайснийхан зогсоож чадсангүй. Батням-ийн алсийн цохилт, хууралт бүгд л амжилттай болж байв. Намхай хамгаалалт довтолгоонд идэвхитэй байсан бөгөөд энэ ч үнэхээр үр дүнгээ өгөв. Жижгээ өнөөдөр хамгаалалтад дажгүй байсан, Айлын гол хүнийг ажилгүй болгож байлаа. Зойргий ч гэсэн өнөөдөр үнэхээр сайн , Галзуу хаалтууд оновчтой дамжуулалт гээд сайн байсан.Майка-ийн хувьд хамгаалалтад дажгүй сайн тус дэм болж байв.
Эцэст нь хэлэхэд өнөөдөр бүгд онц тоглосон.
Ингээд өнөөдөр тоглосон тоглогчдийн тоон үзүүлэлт
Зойргий- 7.5 оноо
Жижгээ- 7.5 оноо
Батням- 8.5 оноо
Намхай-8 оноо
Чинзо- 7.5 оноо
Майка-7 оноо
Идэрээ-6 оноо,
Энэ тоглолтийн шилдэг тоглогчоор яахын аргагүй Батням болсон.
Ингээд бид Шинэ Монгол сургуулийн түүхэнд хоёр дахь удаагаа Шөвгийн 16-д шалгарч том амжилт үзүүллээ. Дараагийн тоглолт 14 хоногийн дараа буюу 2-р сарын 27ны бүтэн сайн өдөр 9 цагаас Хан-Уул дүүргийн зааланд 2-р сургуультай тоглох болно.
Жич: Өнөөдөр хүрэлсэн ирж биднийг дэмжсэн Жижгээгийн аав Батбаяр ,Батбаяр багш, Уртаа мөн Зойргий-ийн дүү Мандах-д гүн талархал илэрхийлье!!!
A1-B2
B1-C2
C1-D2
D1-A2 гэж тоглоно.
Аа тэгээд нэг үе нь 15 бөмбөгөөр 3 үе тоглоно.Ямар ч тийм бие халах зүйл байхгүй шууд ангийн нэрийг дуудаа л,гарч ирээ л тоглоно.Охидуудын тоглолт дээр нэг юм нэмж хэлэхэд, Хэрэв 2 ялагдах юм бол шууд тэмцээнээс хасагдана гэсэн шүү! 2 ялагдсан ч гэсэн 5 тоглоод дууснадаа гэсэн ойлголт байхгүй гэсэн үг.
За ингээд охидын хэсгийн оноолтууд:
А В
1.1-2 1.2-4
2.3-1 2.Дундын Шигшээ
3.1-1 3.2-3
4.2-2 4.2-1
5.1-3 5.1-4
6.3-2
Хөвгүүдийн хэсгийн оноолт:
А В С D
1.3-2 /2/ 1.1-1 1.2-2 1.3-2/1/
2.2-3 2.3-1 2.Дундын шигшээ 2.1-2
3.2-4 3.2-1 3.1-4 3.1-3
гэж хуваагдсан байгаа.
Маргааш 14:30-с эмэгтэй багын 2 тоглолтоор эхлэнэ.
3-2 vs 1-2
2-1 vs 1-4 гэсэн хоёр баг эхний тоглолтуудаа маргааш хийхээр болсон.
Үлдсэн тоглолтуудын хуваарийг маргааш зааланд хадна.
Нийт 80-аад хүн санал өгсөн байна. тэгээд энэ санал асуулгын дүнгээр 1-т 18 хүний саналаар Zipper оржээ. харин 2-р байранд 15 хүний саналаар Шинээ орсон бол 3-р байранд 14 хүний саналаар Жижгээ орсон байна. За тэгэхээр манай ангийн хамгийн хөөрхөн залуугаар Zipper болж тодорлоо. Харин удахгүй Хамгийн хөөрхөн охины санал асуулгын дүнг танилцуулна.,.
Амьдадаа бие биенээ хайрла хүмүүсээ!
Алив сайхнаа бусдаас битгий харамла
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх
Архинд орсон нэгнийгээ шоолж бүү инээ
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ шүү дээ
Амжиж чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг
Ачийг чинь тэд бас бүү мартаг
Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл
Гадаа нартай ч гэрт хүйтэн өдөр
Газар дээр нэг бус удаа тохиолдоно
Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь!
Чамайг хайрласных нь хариуд хайрла!
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж болох шүү дээ
Бидний амьдрал ав адилхан
Бидний хоолой дээр үг хүртэл нэг янзаар зангирч
Бидний хацар дээр нулимс хүртэл нэг янзаар бөмбөрч
Бидний зам дээр ав адилхан учирал тохиолдоно
Бүсгүйн доголон нулимсыг асуулгүйгээр арчиж өг
Бүдэрч унасан хүүхдийг дээр өргөж аргад
Өнөөдөр чи инээж, нөгөөдөх чинь уйлдаг ч
Өөр нэг өдөр чи гуньж, цаадах чинь дуулна
Өлгий, авс хоёрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биенээ л хайрла!
Өргөн хорвоод хүн хайраар л дутаж болохгүй
Аз жаргалыг би хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд ав адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайраа түгээхүйн нэр гэж бдоном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн нэр гэж ойлгоном
Амьдадаа бие биенээ хайрла хүмүүсээ!
Алив сайхан бүхнээ бусдаас бүү харамла
Буурал найз минь хаа байна
Дархан хотын барилга дээр үү
Торгон хилийн зааг дээр үү?
Дууны ая хангинасан
Найрын дуунд танилцаагүй юм
Бууны дуу тачигнасан
Дайны галд танилцсан юм
Нэгэн эхээс цуван төрөөд
Нэхий өлгий дамжаагүй юм
Цэргийн хуаранд ихэр болоод
Цэгц журмын нөхөр болсон юм
Саарал шинелээ тайлаагүй
Буурал найз минь хаа байна
Дарийн утаа цуг үнэрлэж
Харийн манхан хамт тууллаа
Халуун цус минь ижил урсаж
Залуу нас минь адил өнгөрлөө
Эргүүлж явсан сэлэмнээс маань
Энхийн салхи сэнгэнэсэн юм
Энхийн салхины тэр аясаар
Мөнхийн тэнгэр цэлмэсэн юм
Саарал шинелээ тайлаагүй
Буурал найз минь хаа байна
Дараа нь би цэргээс харагдаж
Дайчин нөхөр минь үлдсэн юм
Манаа хүртэл үдэж өгөөд
Санаа алдан гар барьсан юм
Хорин жил зам маань салсангүй
Харин тэгэхэд л нэг нийлсэнгүй
Энгийн, цэргийн гэвч хамтдаа
Эх орны төлөө манаандаа,
Саарал шинелээ тайлаагүй
Буурал найз минь хаа байна
Торгон долгио хаялан мяралздагсан
Хоёр ангир дандаа л хөвдөг сөн
Холын анир авангаа л дуугардаг сан.
Урсгалд нь умбагч сарыг ажин
Усанд нь хөвөгч оддыг тоолон
Бүүр түүрхэн тохиолдлоо дурсан
Үүр цайлгах би дуртай сан.
Шившин шивнэх залуу навчис
Шөнийн дуу над аялдагсан
Сөөг моддын нь нэгийг түшин
Шөнөжин сууж би сонсдог сон.

Бүтэн нэр:Энхжаргал

За өнөөдөр өглөө 09:00 цагаас 97-р сургуулийн зааланд хэсгийн 2 дахь тоглолтоо хийлээ.
Манайхан сургууль дээр Бачка ахыг хүлээж нилээн саатсан учир яг л 09:00 гэж ирсэн. Мэдээж энэ дээр ядаж л тэнцээ авчих зорилготой л байлаа. Хэсгийн хамгийн том өрсөлдөгч, өнгөрсөн жилийн заалны улсын аврага хүүхэдтэй мөн бүх насны ангилал нь хэсгээсээ гардаг сайн баг.
Тоглолт эхлээд анхны гоолыг Батнямын ч гэх хэцүү, автогоол ч гэх хэцүү. Ингээд Батням эхний 2 тоглолтын байдлаар 2 удаа эргэлзээтэй гоол оруулсан ба хоёулаа тоглолтынхаа анхны гоолууд!
68-тай хийхэд бас нэг хачин бөмбөг явсаар байгаад орцон өнөөдөр цохисон бөмбөг нь 97-н тоглогчын хөлд нь ойгоо л орцон.
Энэ гоол ороод манайх дараалаа л 3 гоол алдчихсан. Тооны харьцаа 3:1 болох үед Намхай нэг гоол оруулсан байхаа. 22 гоол орсон аймшигтай тоглолт болсон болохоор би яг хэд хэд байхад хэн тэгж оруулсан гэж хэлж чадахгү байна. Тиймээс ер нь онцлох гол гол зүйлүүдийг л дуридаад явийда. Юутай ч өнөөдөр Намхай бол Шинэ Монгол-соо Man Of The Match байсан. Учир нь Намхай 6 гоол оруулсан. Гарчигны учир энд л байгаа. Учир нь Намхай яг нэг байрлал дээрээс 6 гоол оруулчихсан. Bale Аваргуудын Лиг-р Inter Milan-ы талбайд яг нэг газраас 3 гоол хийж байсан. Үзэж байгаа хүмүүст бол эхний гоолых нь Replay /Давталт/ яваад байна л гэж харагдмаар байсан. Яг л тийм зүйл өнөөдөр болсон. Аа тэгээд үлдсэн 2 гоолыг Zipper, Хашаа хоёр хийсэн байгаа. Мөн хаалгач Зойргий өнөөдөр сайн хаасан. Хэдий 13 гоол алдсан ч гэсэн бүгд л тоглогчдоос болж алдсан гоолууд байсан л даа. Мөн Zipper-н хувьд барцадтай өдөр нь байсан юм уу эсвэл 97-н тоглогчид эсрэг багын хамгаалагчын эмзэг эрхтэн рүү нь дайрдаг тактиктай байсиймуу сайн мэдэхгү л байна. Батнямын хувьд сэтгэл,санааны хямралд орчихсон байсан. Намхай бол ёстой л ороо нь орсон бух шиг л байсан. За тэгээд миний бодлоор бол Майка-г л яг тогтвортой тоглуулсан бол бас 13 гоол алдаа ч уу гү ч уу. Сүүлд 97-р сургууль 13 дахь гоолоо хийсний дараа Майка орж ирээд бид хоёр лав дажгүй л хамгаалчихаад байсан.
Мөн Хашаа тоглогчид руугаа орилоод байсан нь бас нервитүүлж, шатааж байсан. Хамгийн том шалтгаан бол заалны хэмжээ л байлаа л даа. Асар жижигхэн зааланд тоглосон. За тэгээд ШМАС-хан одоо үлдсэн 4 тоглолт бүгдээрээ манай сургууль дээр болох тул ирж үзэхийг хүсжийн! Дараагын тоглолт 12 сарын 12-ны 10:00 цагаас Манай сургууль дээр болно шүү!
Бүтэн нэр:Номун
Ник:Номука
YAHOO ID:nomunaa_mn
Төрсөн өдөр:1994.12.24
Дуртай дуу: Сонсож үзжйигаал таалагдсан дуугаа сонсдог
Дуртай кино:Кино ч гэсэн адил эхлээд киноныхоо нэрийг харна нэр нь муухай бол үзэхгүй гэсэн үг
Хэлэх дуртай үг:Хэлэх дуртай үгээ мэдкү
Ирээдүйн зорилт:Америк явах
Дуртай спорт:Хөлбөмбөг, Бадминтон, Воллейбол
Хүндэлдэг хүн:Аав ээж багш нар
Тухай: За тэхээр манай ангийн Номун нь майр өндөр, хөлбөмбөгийн секцэнд явж эхлэх гэжийгаа, цанаар майр гулгадаг, Воллейбол тоглодог, хөөрхөн давхраатай алаг нүдтэй,за нэг иймэрхүү
За тэгэхээр манайхаан 2-4хоон 5дахьд буюу 2010/11/19нд Скай резорт явъя гэж ярьсан шүү. Тийм болхоор яаж ийж байгаад зав гаргаад ирнэ шүү, гадаа дулаахан явахад яаг тохиромжтой үе гэж бодож бна. Гэхдээ дулаахан хувцаслаж ирнэ шүү. Мөнгөний хувьд түрүү жил бол 20000тай явахад болж байсан бүр 5000 гаруй илүү үлдэж байсан. Тийм болохоор боломжоороо 10000~20000тай л ирэхэд болно, Чарга Цана хоол нтр гээл ^^ Бас нээрээ сурагчдын хөнгөлөлт гэж байдын байнлээ, олуулаа очвол хямдралтай байж магад :) 31үүлээ буюу 30-с олуулаа ирвэл 30%-н хямдрал ^^Ажлын өдрүүдэд
| Төрөл | Хүүхэд | |
|---|---|---|
| Цана | Хагас өдөр | 5 000 |
| Гүйлтийн цана | Хагас өдөр | 5 000 |
| Гүйлтийн цанын талбайн түрээс | Хагас өдөр | 3 000 |
| Сноубоард | Бүтэн өдөр | 8 000 |
| Хагас өдөр | 6 000 | |
| Чарга | 3 цаг | 6 500 |
| Цанын хувцас | 1 удаа | 4 000 |
| Хамгаалалтын малгай | 1 удаа | 3 000 |
| Хувцас хадгалах шүүгээ | 1 удаа | 1 000 |
3 цаг чаргаар гулгахад болыштээ тэ ^^ 6500 тэгээд хоол 5000 дотор багтана гэж үзээд тэгээд шүүгээ нэг хэдийг аваал ерөнхийдөө 12000 болох байх гэж бодож бна. Яахав цанаар гулгаж чадна гэүл бас болышт тэ хэхэ =)
№ | УБ-с хөдлөх | Цанын баазаас хөдлөх |
|---|---|---|
| 1 | 10:00 | 12:00 |
| 2 | 13:00 | 15:00 |
| 3 | 17:00 | 17:40 |
| 4 | 18:20 | 21:40 |
Тэгээд хэдүүлээ 13:00 гэж автобусандаа суугаад, орой 17:40-д буцна гэсэн тооцоотойгоор явъя ^^ Тэгээд 12:40 гээд Хүүхдийн ордон дээр цуглацгаая болно биздээ, ирэхүүд нь ирнэ гэж Жижгээд хэлээрэй, эсүл энэ пост дээр коммэнт үлдээнэм зээээ ^^
P.S. Маргааш 10-с сургууль дээр заал авна шүү ^^ Ирцгээгээрэй зао :)
















